МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Т.Энхтүвшин: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах хангах заалт орсон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:

Шүүгчийн туслахтай асуудлууд нийгэмд нэлээн асуудал болж байна. Шүүгчийн туслах нь эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан ийм туслах байна гэж заасан байна. Яг өнөөдрийн байдлаар шүүхийн туслах хийж байгаа хүмүүс ихэвчлэн эрх зүйн баклавар боловсролтой, шүүгчийн мэргэжлийн хуульчийн сонгон шалгаруулалтанд ороогүй хүмүүс ажилладаг юм байна.

Цаашлаад хуульчийн сонгонд орсон мэргэжлийн хүн ажиллана гэвэл шүүгчийн туслагчаар ажиллах хүн олдох уу? Одоо байгаа хүмүүс нь ажилгүй болчих юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна.

Шүүхийн үүрэг гүйцэтгэх заалтын талаар энэ хуульд орсон уу? Иргэний хэрэг дээр гарч байгаа шийдвэрүүд бол эд хөрөнгийн маргаан, мөнгөтэй холбоотой маш олон шүүхийн шийдвэрүүд гардаг. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа дээр очоод хэрэгжилгүй маш олон жилээр явдаг. Тийм учраас энэ талаар ахицтай заалт орсон уу?

Хуулийн 103, 104-р заалт дээр гомдол мэдээлэл заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Сахилгын хороо өөрийн санаачлагаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохоор заасан байна. Тиймээс иргэдийн гомдол гэхгүйгээр Сахилгын хороо шүүгчийг хардах, өө сэв хайх үед үйл ажиллагааг нь шалгах ажиллагааг нээж өгсөн байна. Энэ хэр зохимжтой заалт вэ?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Шүүгчийн туслахтай холбоотой хуулийн төслийн 94-р заалт дээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хийх зөвшөөрөл авсан байхаар нэмэлтээр орж ирж байгаа. Шүүхийн захиргааны ажилтнууд Шүүхийн нарийн бичиг, шүүгчийн туслах хоёрыг яг ижил статустай авснаас болж шүүгчийн ачааллын тодорхой хэсгийг шүүгчид тодорхой туслалцаа үзүүлж ажилладаг ажилтнуудын эрх зүйн байдал нь тодорхойгүй болоод байгаа. Үүнээс үүдэн шүүгч байх шаардлага тавьж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ