МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Монгол улсын иргэнд хууль ижил тэгш үйлчлэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Бид шүүхийн хууль дээр яагаад яриад, тайлбар тавьж, асуулт асууж байна вэ? гэхээр шүүх хүний эрхийг хязгаарладаг, хувь заяаг нь шийддэг учраас асууж тодруулаад байна. Хууль нэг мөр ойлгогдох ёстой. Хоёрдмол ойлголт байх ёсгүй.

Дэг зохицуулах үүднээс бусдын зүй бус үйлдлийг таслан зогсоох үүрэг шүүгчид байх ёстой. Харин гэрчээр дуудах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Монгол улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Яагаад ижил асуудал дээр харилцан адилгүй шийдвэр гардаг вэ?

Шүүхийн шийдвэр гаргах аргачлал,анхан шатны шүүх гээд бүх эрх мэдэл шүүгчид байна.Шүүгч алдаа гаргахгүй байхыг хүсэж байна.Дээд шүүхийн тайлбараа зөв гаргаж, найруулган дээрээ анхаарах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ