МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Эхийн алдраас бусад ямар нэгэн төрийн одон медалийг шүүгч яагаад авахгүй вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.

Олон хүүхэд төрүүлсний одон авах юм байна. Өргөтгөсөн хуулиараа тэтгэвэр аваад бусад цол, одон медаль, тэмдэг авахгүй гэж юу гэсэн үг вэ? Монгол Улсын иргэн бүр зарлигаар авдаг төрийн одон медаль, гавъяа шагнал авахгүй гэсэн заалтыг хасаж болохгүй юу? Бусадтайгаа адил хүн учраас ингэж хандаж болохгүй. Эрх, халдах зэрэг зүйлсийг нь хуулиар хазаарлаад өгч байгаа бол ядаж шагнагдах эрхийг нь хасч болохгүй байх. 

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.

Шүүгчийн тухайд их онцлог тавигдаж байгаа хязгаарлалтын нэг нь байгаа юм. Эхийн алдараас бусад ямар нэгэн төрийн одон медаль авахгүй гэсэн. Энэ онцгой бүрэн эрхийг хязгаарлаж байгаа агуулга байгаа боловч ажлын хэсэг дээр нэлээн олон талаас нь яриад энэ бол зохисгүй юм байна гэж үзсэн. Гавъяат хуульч болох гэж, Алтан гадас авах гэж хэрэг маргаанд нөлөөлдөг юм байна. Дээд шүүхийнхэн өөрсдөө бид нарыг хараат байдалд оруулаад байна гээд өөрсдөө үүнээс татгалзсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хуулийн 52 дугаар зүйлд шүүгч гэсэн албан тушаалд тавигдах ёс зүй бүгд оржээ. 52-ын 1-20-д хэргийн оролцогч болон бусад этгээдтэй зүй бус харилцахыг хориглоно. Энэ заалт болж байна. Хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус харилцааг таслан зогсоохгүй гэсэн байна. Хуралдааны үеэр хэн нэгэн зүй бус авир гаргавал яах вэ? Үүнийг ойлгохгүй байна.

52-ын 1-36:д Шүүхэд гэрчээр дуудагдсан эсвэл өөрийн удирдлага дахь албан тушаалтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр ур чадварын талаар тодорхойлолт гаргана гэж байна. Яагаад гэрчээр дуудаж байгаа хүнийг шүүгч тодорхойлох юм бэ?

Гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө:

52-ын 1-20: Олон улсын жишиг бас бодит байдал дээр тулгуурлаж энэ заалт орж ирсэн.

52-ын 1-36: Жишээ нь: Шүүгч гудамжинд явж байгаад гэмт хэрэг харлаа.Тэгээд харсан зүйлээ үнэн зөвөөр мэдээлж, гэрчээр орж ирнэ гэсэн үг.

Б.Энх-Амгалан гишүүн:

Таны тайлбар хуулийн заалт дээр бичигдсэн зүйлтэй таарахгүй байна. Хуулийн найруулга дээрээ өөрчлөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ