МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Далайд дусал нэмэр" аянд иргэд идэвхтэй оролцож байна
2021.01.05
Орон нутгийн хөгжил

"Далайд дусал нэмэр" аянд иргэд идэвхтэй оролцож байна

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүрэгт КОВИД-19 цар тахлын батлагдсан тохиолдол хамгийн ихээр бүртгэгдээд байгаа энэ үед тус дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан "Далайд дусал нэмэр" аяныхаа хүрээнд зорилтод бүлгийн иргэддээ хүрч ажиллахыг зорьж байна.

Тус аянд нийт 60 орчим аж ахуй нэгж, байгууллагууд нэгдэж 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, түүнчлэн мөнгөн хэлбэрийн тусламжийг багц болгон Баянзүрхчүүддээ хүргүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, цар тахлын хүнд үед ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад халдвараас хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай эд зүйлсээр тусалсан байна.

"Далайд дусал нэмэр" аянд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож байна. Аянд "Standart Engineering" ХХК-ийн хамт олон нэгдэж 10000ш амны хаалт, 500ш хамгаалалтын малгай хандивлалаа.


Мөн "Одь тан" эмийн үйлдвэр, Б.Төрболд нар хамтран нэгдэж 1000ш амны хаалт, 40ш гар ариутгагч Санитол хандивласан юм.

Далайд дусал нэмэр" аянд Өвөрмонголын өөртөө засах орны иргэн Ш.Гэрэлцогт нэгдэн хувиасаа 10000 ширхэг амны хаалт хандивлажээ.

Баянзүрх дүүргийн 27-р хорооны ахмад настан Ж.Болд нэгдэж өөрийн гараар хийсэн 280ш амны хаалтыг хандивлалаа. Ийнхүү сайхан цагийн төлөө хамт зүтгэж байгаа иргэд олон байна.


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдтэйгээ ойр байх үүднээс "Иргэдтэй харилцах нээлттэй групп" нээжээ. Баянзүрх дүүргийн иргэд өөрт тулгамдсан асуудлууд, мөн асууж лавлах зүйлс байвал энэхүү группд нэгдэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ