http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Даваасүрэн: Ковидын үед ашигтай ажилласан компаниудыг алдангиас чөлөөлөх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Би эцсийн хэлэлцүүлэг бэлдэхэд нэг санал тавьсан. Ковид-19-ын үед үйл ажиллагаа нь зогсоогүй тасралтгүй орлого олж, ашигтай ажилласан компаниудын хувьд энэ хуулийг үйлчилэхгүй байхаар зохицуулъя гэсэн асуудал юу болсон бэ?

Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.

11,12-р сарын хугацаанд НДШ-ийн тайлангаа үнэн зөв мэдүүлсэн боловч төлөөгүй бол алданги торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг оруулаад, тухайн өнгөрсөн хугацаанд ковидын улмаас үйл ажиллагаа нь доголдсон байгууллагуудыг дотор нь ялгах нь төдийлөн тохиромжтой биш байх гээд энэ хугацаанд ялгаварлахгүйгээр бүх байгууллагуудыг хамруулсан байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ