МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Энхболд: Зуучлагч компаниудад тавих тусгай зөвшөөрлийг тодорхой болгох хэрэгтэй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн Н.Энхболд

Концепцын хувьд энэ хуульд гадаад явж байгаа хүн бүр сайн дурын үндсэн дээр явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн манайхны сэтгэлгээнд байгаа нэг зүйл бол тэнд асуудал үүсвэл төр хариуцна гэсэн хандлага. 

Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ? гэхээр зуучлагч байгууллагуудын тавих тусгай зөвшөөрөл, шаардлага тодорхой болмоор байна. 

ШИНЭ МЭДЭЭ