http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Т.Энхтүвшин: "Хараар" ажиллаж байгаа иргэдийн эрх хуулийн төсөлд хэрхэн туссан бэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

Гурван асуулт асууя.

  1. Энэ хууль хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн ажилтан бэлтгэх талаар ямар заалт орсон вэ? Өнөөдөр говийн бүсэд төмөр зам, авто зам барихад мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Тэгэхээр МСҮТ-ийг энэ мэргэжлийн боловсон хүчнийг хангах чиглэлд ямар зохицуулалт тусгасан вэ?
  2. Гадаад улсад эзэмшсэн ур чадвар, мэргэжлийн түвшинг үнэлж баримт бичгийг нь авхаар ..гэж тусгасан байна. Үүнийг тодорхой болгомоор байна. Үнэхээр манай иргэд гадаад улсад барилга, оёдол гээд олон мэргэжлийн боловсон хүчин болоод ирж байгаа. Үүнийг хэн бүртгэж, яаж баталгаажүүлах юм бэ? тодорхой биш заалт байна.
  3. Солонгос улс ч гэх юмуу...манайхаар "хараар" ажиллаж байгаа иргэд маш их хохирч байна. Энэ хуулиар яаж тусгагдсан вэ? зөвхөн бүртгэлтэй ажилтанд л хамаатай юу?

Ерөнхийдөө энэ хууль их бүрхэг төсөл болжээ. Нарийвчлан, тодорхой хуульд тусгаж өгөх хэрэгтэй байх. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа

Бид илүү эрэлт, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, ажилд зуучлах, бүртгэх гээд...шинэчлэх зүйлс тусгаад явж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ