http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: ААН-үүдийг ангилж алданги, торгуулиас чөлөөлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа.
Торгуулийг хөнгөлөх асуудлыг том татвар төлөгчдийн хувьд дэмий байх гэж бодож байна. Үүнийг далимдуулж болно. Жишээбэл Оюу-Толгой ашиглачихаж болох юм шиг санагдаж байна. Ялангуяа зэсийн үнэ тэнгэрт тулсан үед ийм компаниудыг оруулж хэрэггүй. Тиймээс хэлэлцүүлгийн явцад үүнийг хязгаарлаж өгөх хэрэгтэй байна. Зарим дэлгүүрүүд асар өндөр ашиг олж байна. Үүн дээр тодорхой хязгаарлалт тогтоож цар тахалтай холбоотой үйл ажиллагааг нь зогсоосон, орлого олох боломжийг төр хязгаарласан компаниудад татвараас нь чөлөөлөх талаас ярьсан нь дээр юм.

Нийтэд гэчихээр буруугаар ашиглагдах асуудал харагдаж байна. Хэлэлцэхээ дэмжээд явъя. Нэг бол цар тахлын үед тодорхой нийгмийн хариуцлага хүлээж байгаа байгууллагуудыг хамруулж болно. Жишээ нь Шахмал түлшин Тавантолгой, Энержи ресурс нар бол үнэгүй нүүрсээ нийлүүлж, тээврийн зардалыг дааж өгч байна. Эрдэнэт цахилгаан дулааны үнийг хөнгөллөө гэсэн ийм компаниудын хувьд оруулсан нь дээр байх. Та нар үүн дээр ямар бодолтой байна вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ж.Хүрэлбаатар хариуллаа.

Байнгын хороо дээр хэлэлцээд явах нь зүйтэй гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ