http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Орлого багатай айл, өрхүүдийн хүүхдүүд дунд нь нэг компьютер өгье

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үр дүн өгөөгүй шийдвэрүүдээ үлдээсэн байна гэж ойлголоо. Үр дүн муутай арга хэмжээнүүдийг болих хэрэгтэй. Үнэхээр тийм оновчтой юмаар л иргэддээ тусалъя. Орлого багатай иргэдийн хүүхдүүдийг цахимаар хичээллэ гэхээр үнэхээр хүнд болсон байгаа. Тийм учраас орлого багатай айл, өрхүүдийн  хүүхдүүд дунд нь нэг компъютер өгөх бололцоог Ж.Хүрэлбаатар сайдаа эрэлхийлэх хэрэгтэй байна. Ковидын хүүхдүүд гэдэг юм гарч ирчих гээд байна. Бид цаг үеийн эрсдлээс хамгаалж, хохиролгүй үлдээх талаас анхаарах хэрэгтэй. Оновчгүй гэж үзвэл хэлэлцүүлгийн үед зарим авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг орхиод оновчтойгоо авч үлдэе. 

ШИНЭ МЭДЭЭ