http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Татварын хөнгөлөлтийн үр дүнг тооцож, дүгнэсэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Энэ хөнгөлөлтийн асуудал хир үр дүнтэй байсныг харж байж шийдье. Цахилгаан дулааны хөнгөлөлтийн ААН, иргэдэд томоохон хэмжээний хөнгөлөлт болж очиж байгаа. Бусад үр дүн муутай гэж үзэж байгаа  юмнуудаа болиод явчихмаар байна. 

Тэрний оронд бусад оронд амжилттай хэрэгжээд байгаа жишээ нь: Германд хүүхэд бүрт компъютер өгсөн байгаа юм. Энэ маш чухал юм. Хөл хорио тогтоогоод цахимаар бай гэсэн атал ядуу орлогогүй айлын хүүхдүүдэд хэцүү болж байгаа юм. Цаашдаа энэ мэтийн юмнуудыг үр дүнгүй байгаа бол болиод харин орлого багатай айлын хүүхдүүдэд гэрт нь өгөөд цахимаар сургалтуудаа явуулъя. Энэ үр дүнтэй байж магадгүй. Шинэ нөхцөл байдалд нийцэх, үр дүнтэй зүйлсээ хийх нь зөв юм. Энэ бол санаа шүү. Гэх мэтчилэн оновчтой хэлбэр рүү явъя. Үр дүнгүй зүйлсээ чирэгдэл учруулж, шүүмжлэл дагуулж байснаас хасаад явъя. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Байнгын хорооны гишүүд үүн дээр бүгдээрээ санал нийлж байгаа. Яг энэ хүнд сорилтын үед ямар үр дүн үзүүлэв? Ажил олгогч, баялаг бүтээгч нарт ямар үр дүн авчирсан бэ гэсэн үр дүнгүүд дээр үндэслэн эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Сүүлийн хурлаар хоёр яаманд энэ чиглэлээр үүрэг өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр яамнаас 5-7 хуудас танилцуулгууд ирсэн байна одоо танилцаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ