http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Улстөр

Ц.Даваасүрэн: Мөнгөтэй, бүтэцтэй хэсэг л хууль санаачлах боломжтой болчихсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгэзр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Хууль тогтоомжийн тухай хууль анх гарах үед ярьсан зүйлийг сануулмаар байна. Энэ хууль гарснаар бидний хууль санаачлах эрхийг хязгаарлалаа гэж хэлж байсан. Тухайн үед, манай одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга "Хууль тогтоомж тогтвортой байх ёстой" гэж тайлбарласаар байгаад баталсан. Өнөөдөр ингээд харахаар тогтвортой байна уу гэхээр тийм биш байна. Ам, үйл хоёр нэг байх хэрэгтэй байна. Үүнийг дахин дахин хэлье.

Төрийн албанд ажиллаж байгаа хүн бүрт АТГ-аас тодорхойлолт авах ямар хэрэгтэй юм бэ. Хөрөнгө мөнгө дээр 1,2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүст л тодорхойлолт авдаг байвал яасан юм? энэ асуудлаар байнгын хороо дээр ярьсан уу?

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт

Даваасүрэн гишүүний хэлж байгаа асуудлыг олон жил ярьсан. Энэ бол Засгийн газрын өргөн барьсан хууль. Танд энэ асуудлаар хууль санаачлах эрх нээлттэй байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Салбарын хуулиудыг гишүүд санаачлах нь зохимжгүй байна гээд байгаа шүү дээ. Гишүүд бидэнд санаачлах хууль үлдсэн юмуу даа. Наад хуулиар чинь мөнгөтэй, бүтэцтэй хэсэг л хууль санаачлах л боломжтой болсон. Гишүүдэд маш төвөгтэй болчихсон. Бидний санаачилсан 2-3 жил болж байна шүү дээ. Миний санаачилсан хууль гэхэд одоо 5 жил болж байна. АТГ-ын хуулийг бид санаачлаж болох юмуу?

УИХ-ын

ШИНЭ МЭДЭЭ