http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Ц.Даваасүрэн: Бизнес эрхлэгчдээ бодож ухаалаг байгаач Содбаатар сайдаа!

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Эмнэлэгийн салбарт ажиллагсдын хамгаалалт, шинжилгээ мөн цаашид бизнесийнхнийгээ дэмжих ёстой" гэдгийг онцлон хэллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 

Зарим үр дүнгүй арга хэмжээгээ хасаад явсан дээр. Бид авах ёстой хамгийн гол арга хэмжээг сая авсан. Энэ бол цахилгаан, дулааны хөнгөлөлт. Энэ хөнгөлөлт бол бидний барьж чадахгүй байгаа 200мвт -ын станц барих, тийм их мөнгө шүү дээ. Мөнгөгүй мөнгөгүй гээд станц барилгүй 10 жил болчхож байгаа биз дээ. Тэгэхээр үүнийг бодож үзэх хэрэгтэй. 

Хамгийн гол голомт нь эмнэлэг болчихоод байна. Бусад улсуудад авч байгаа арга хэмжээг харах хэрэгтэй. Сингапурт бол 72 цаг дотор эмч нараа шинжилгээнд хамруулж байна. Манайх хаах гэсэн хялбар арга хэмжээг л авч байна. Бусад улсад бизнес, автобусыг хаалгүй, үзвэр үйлчилгээ, баар цэнгээнийг л хааж байна шүү дээ. 

Улаанбаатараа хаачхаад бусад бизнесүүдээ явуул л даа. Содбаатар сайдаа та жаахан ухаалаг бай л даа. Бизнесийг хаана гэдэг нь шинээр бизнес эрхэлж байгаа олон бизнесийг нуга дарж байгаа юм. Тиймээс аль болох ариун цэврийн дэглэмийг нь бариулаад үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй. 

Шадар сайд Я.Содбаатар

"Би хаагаад байгаа биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөр ажиллаж байгаа. Дэлхий нийт 2-3 аргаар л коронатай "ноцолдож" байгаа. Хөл хорионы дэглэм. 10 сард анхны хүн илрэх үед манай улсад 1 хүн 8 хүнд халдварлана гэсэн тооцоо гарч байсан. Харин хөл хорио барьснаар нэг хүн нэг хүнд халдварлах чадвартай болж буурсан.  Сая БЗД-ийн голомтын дараа нэг хүний халдварлах чадамж 1,5 хүн болж буулгаж чадсан. Үүнийг 1 хүнд хүргэж байж тогтооно гэсэн маш нарийн судалгаа, математик загварчилгаагаар гаргаж байна. Бизнес эрхлэгчдийнхээ зовлонг бид сайн мэдэж байгаа. Тиймээс бид дэмжиж болох хэмжээндээ дэмжиж, ажиллаж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ