http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар элчин сайд Цай Вэнь Руйтай албан уулзалт хийлээ
2020.12.23
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар элчин сайд Цай Вэнь Руйтай албан уулзалт хийлээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэнь Руйтай албан уулзалт хийлээ.

Замын-Үүдийн боомтоор өвлийн улиралд өдөртөө 200-220 машин тээвэр хийгддэг. Өнөөдрийн байдлаар тус боомт дээр бараа тээврийн автомашины бөөгнөрөл үүсээд байгаа юм.

Автомашины бөөгнөрөлийн улмаас Монгол улсын иргэд, аж ахуй нэгжийн хүнс барааны зарим нөөц багасч, цаашид хомсдол үүсэх эрсдэлтэй юм. Иймд хил орчимд ачааны эргэлтийг нэмэгдүүлж, хэвийн түвшинд явуулах, хил дээр тээвэр хийж байгаа том оврын ачааны авто машины тоог нэмэгдүүлэх, анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зүгээс бидний тавьсан саналыг дэмжиж, цааш нь уламжлан шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах тухайгаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ