http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.23
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.22/ боллоо. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн асуулт асуулаа:

Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн орон сууцны корпорациас зохион байгуулсан түрээслээд өмчлөх орон сууцны зээлэнд Төрийн долоон байгууллагын 1000 гаруй албан хаагчид хамрагдсан юм байна. Үүнийг Сангийн сайд та сайн мэдэж байгаа байх аа. Энэ 1000 гаруй албан хаагчдын төлөөлөл гарын үсгээ зураад, гишүүдэд ч нэлээн ирүүлсэн юм шиг байна лээ. Надад бүр нэр зааж өргөдөл ирүүлсэн байна.

Тэгээд ирүүлсэн хүсэлтийг базаад агуулгаар нь хэлвэл:

  1. Эрсдэл бүхий нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байгаа, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчидад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны, өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.
  2. Эрсдэл бүхий нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байгаа /1000 гаруй албан хаагчдын/ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түрээслэгчийн нэр дээр шилжүүлэн албан татварыг хөнгөлж өгөөч гэсэн хоёр хүсэлт ирүүлээд байгаа юм.

Би дэлгэрэнгүй тайлбарыг уншиж өгч болно гэхдээ цаг бага байна. Та энэ асуудлыг аль өнцгөөс нь шийдвэл болох вэ? Гарц байна уу? Үүнийг нь шийдэж өгөхгүй бол болохгүй юм байна лээ. Үнэхээр зовлон, гачигдал, хүнд байдалд ороод байгаагаа л бичиж ирүүлсэн байна. Манай зарим гишүүдэд мессежээр ч гэсэн илгээсэн байсан. Энэ дээр ямар гарц байгаа талаар хариулт өгнө үү?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа. 

Цар тахлын үед 10-аад мэргэжлийн байгууллагын ажилчид хамгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ хүмүүст УИХ-ын хуулийн дагуу, Засгийн газар ч нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр, мөнгөн дэмжлэг үзүүлэх, түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хамааруулах ажил хийсэн юм. Түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнд өнгөрсөн төсвөөс хэдэн төгрөг өгөгдсөн. 80-аад иргэн хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпарацид хүргэгдсэн байгаа. Энэ хүмүүсийн асуудал 7.1.3-т хүчин төгөлдөр байгаа юм. 7.1.10-д тусгайлсан заалт байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэмэлт тодруулга хийлээ:

НОСК-ийнхан бол энэ албан хаачдад маш тодорхойгүй хариулт өгөөд байгаа. Таны хэлдэг 7.1.3, 7.1.10-д яагаад ч хамаарахгүй.

  • Тиймээс өөрсдийн гаргасан зээлийн гэрээний нөхцлөөр л гэрээ байгуулна гээд гэрээ байгуулсан.
  • Орон сууцныхаа өмчлөгчийн эрхийн гэрчилгээг нь НОСК өөрийнхөө нэр дээр гаргасан.

НОСК-ийн нэр гарсан гэрчилгээ нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд орохгүй болчихоод байгаа. Энэ хууль үйлчилэхгүй УИХ-ын 32-р тогтоолд хамаарахгүй. Эдгээр 1000 гаруй албан хаагчид дунд нь хийдээд, завсарт нь хавчуулагдсан байгааг танд уламжилъя. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар нэмэлт тайлбар хийлээ.

Энэ бүтээгдэхүүн өөрөө энэ хуульд зааснаар ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн юм. Энэ хуулийн 10.7-д заасан тодорхой заалттай хууль байгаа. НОСК-ийнхон үүнийг ипотекийн зээл биш гэж байж магадгүй. Яагаад гэхээр түүнээс хүү багатай, урьдчилгаа төлбөргүй, маш хөнгөлттэй онцгой нөхцлийн цөөн хүмүүст өгч байгаа учраас тийм байдлаар хандсан байж магадгүй. Тэгэхдээ хуулиараа энэ хуульд хамаарах ёстой. Ярьж байгаад хуулийн заалт байгаа эсэхийг холбоотой хүмүүсийг нь дуудаад ярилцъя. Хуулийн заалт нь байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ