http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Татвараас хөнгөлөх асуудлыг хариуцлагатай, үр ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн:

Дараагийн хурлаар хөнгөлөлтүүдийн асуудлуудыг үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг сайн ярилцъя. Сая үндсэндээ гэрэл цахилгаан, дулааны мөнгө чөлөөлнө гэдэг нь асар том санхүүгийн дэмжлэг иргэддээ үзүүллээ. Энэ нь 200МВ-ын нэг том станц ашиглалтанд оруулчих хэмжээний мөнгө байсан. Бидний 10 жил барьж чадахгүй байгаа, цахилгаан станцыг барьчих хэмжээний мөнгө байсан юм. Цаашдаа үр ашигтай хандъя гэж хэлмээр байна.

Ерөнхий сайдыг хэлхээр толгой дохиод суугаад байж болохгүй. Ерөнхий сайдад мэдээлэл хүргэх талаас нь сайн хэлж байх хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй зүйлсийг хэлж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыгаа шахаанд хийгээд байвал учир дутагдалтай. Үр ашиг талаас нь хандъя. Тийм биш бол аж ахуй нэгжүүдэд хэрэггүй. Бодитой арга хэмжээ болсон цахилгаан, дулааны арга хэмжээнд явбал болж байна гэж харж байна.

Арай л хэтэрчих гээд байна. Бараг зүгээр сууж байя гэх гээд байж болохгүй. Ер нь бусад газруудад нийтийн тээврүүд нь явж байгаа. Бизнес, ААН-ийн үйл ажиллагаа нь явж байгаа. Сая Христмас, Шинэ жилийн баяраар Европын оронд асуудал гарсан. Тийм учраас бизнес, ажлын байраа хадгалах тал дээр маш анхааралтай байхгүй бол ялангуяа шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс сөхрөөд байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Дахиж хөл дээрээ босч ирэхгүй болтол нь дарамтанд оруулж болохгүй. Энэ талаар нэлээн ярьж байгаад хөнгөлөлттэй асуудлуудыг шийдье. Урсгалаараа шийдээд байж болохгүй шүү. 

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн нэмэлт тодруулга хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ