МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Ажлын хэсэг ахална
2020.12.22
Гадаад харилцаа

ХЗБХ: Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Ажлын хэсэг ахална

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Олон талт Олон Улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлантай холбоотой ажлын хэсэг байгууллаа.

Монгол Улс олон талт Олон Улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох Олон Улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан Олон Улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий нь ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулахаар боллоо.

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн.

ШИНЭ МЭДЭЭ