2020.12.18
Гадаад харилцаа
Н.Энхболд: Конвенцэд юу гэж байна яг л тэр шаардлага хангасан байдлаар л зохицуул
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
ГХЯ дээр их олон жил гадаад паспортын асуудал шийдэгдэхгүй яваад байгаа. Энэ хугацаанд гарч байсан маргаанууд, тэр байтугай олон улсын хэмжээнд хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээ одоо болтол биелүүлэхгүй асуудалд ороод яваад байгаа юмнууд байдаг юм. Энэ нь стандарттай холбоотой. Үүнийг нарийн гаргаж авахгүй бол нэг сайд гарч ирээд л өөрсдөө дураараа тэр паспорт дээр ийм байх ёстой, байх ёсгүй гээд байдаг. Би үүний цаана янз бүрийн ашиг сонирхолууд хэдэн жил үргэлжилж явж ирлээ гэж бодож байна.