http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Гадаад харилцаа

Т.Энхтүвшин: Жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд цогц арга хэмжээ авах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа: 

Гаднаас иргэд орж ирэхэд визны асуудал маш хүнд байдаг. Маш удаан хүлээдэг, хүнд сурталтай байдаг, авлигал хээл хахууль авдаг асуудлыг хүн бүхэн л мэдэж байгаа. Зөвхөн Эрээний консул дээр гэхэд л 4,5 сард асар их ачаалал үүсдэг. Визийг жуулчилж байгаа иргэн биш эсрэгээрээ Өвөр Монголчууд жуулчилж виз олгодог асуудал түгээмэл болсон.

Хил дээр виз олгох асуудлыг дэмжиж байна. Виз олгохдоо Гадаадын харъяатын хүмүүс нь консултайгаа ярьж байгаад визийг олгоод явах нь зүйтэй юм. Энэ хууль дээр яаж тусгагдсан бэ? Хил дээр олгох 30 хоногийн визийг Гадаадын харъяатын газар олгох уу? Тухайн консулын газар эсвэл дипломат төлөөлөгчийн газар нь олгох юм уу?

Энэ нэг өдрийн аялал жуулчлал, бүс нутгийн аялал жуулчлалыг явуулах юм бол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй. Сум, орон нутгийн аялал жуулчлалд ч хэрэгтэй. Нэг өдрийн аялал жуулчлал гэж өглөө орж ирээд үдээс хойш 4-5 цагт гараад явчихдаг аялал жуулчлал явж байсан. Тийм учраас хил дээр визийг түргэн шуурхай олгох хэрэгтэй байна. Нэг өдрийн аялал жуулчлал, бүс нутгийн аялал жуулчлалд тусгай горим, тусгай коридорь гаргаж оруулдаг болгохыг энэ хуулиар яаралтай зохицуулж өгөх шаардлагатай байна. Хил дээр хэн энэ визийг олгох вэ?

Түүний асуултанд Гадаад харилцааны яамны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

Нэг өдрийн аялал жуулчлалыг 2005 оноос явж байгаад 2016 онд зогссон. Зогссон шалтгаан нь визийн асуудал биш хилээр нэвтрэх баримт бичгийн тухай асуудал байгаа юм.  Хятадын талаас нэг өдрийн аялал жуулчлалын талаар хил орчмын үнэмлэх гээд гурав дахь баримт бичгийг Монголын талд санал болгож байгаа. Үүнийг зөвшөөрөхийн тулд зайлшгүй Олон улсын гэрээ буюу Засгийн газар хооронд гэрээ байгуулах  шаардлага үүссэн. Үүний дагуу Засгийн газар хэлэлцээрийн төслийг бэлэн болгоод Хятадын талд тавьсан боловч одоогоор хэлэлцээрийн төслөө эцэслээгүй асуудал байгаа юм. Тэгэхээр визийн асуудал бол байхгүй юм. 

ШИНЭ МЭДЭЭ