http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баттөмөр: Багц хуулиудад шингээж оруулсан нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хүмүүнлэг боловсролын хууль гэх үү эсвэл боловсролын багц хууль, залуучуудын тухай хууль, гэр бүлийн тухай хууль гээд багц хуулиудад үүнийг шингээж өгөхийг ярьж шийдэх шаардлагатай. Би бол нэгэнт гарсан хуулиуд дээрээ шингээж өгөх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.

Бага, дунд, дээд боловсролын тухай, гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгаалах, залуучуудын хөгжлийн тухай гээд энэ олон хуулиудын зохицуулалтуудтай зарим заалтууд нь давхцаж байна. Ийм учраас үүнийг хэлэлцэх явц дунд энэ давхацлыг арилгах, зөв бодож гаргах нь чухал байна. Энэ хуулийн төсөл доторх олон санаатай санал нэг байгаа. Тийм учраас үүнийг бодоорой.

Түүний асуултанд  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ