МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Т.Энхтүвшин: Холбогдох хуулиудтай уялдуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:

Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Энэ бол үнэхээр бүх насныханд дутагдаж байгаа мэдлэг юм. Тийм учраас энэ бол насан туршийн боловсрол болж цаашдаа явах байх гэж бодож байна. 

Бие даасан хууль гэхээсээ илүү боловсролын тухай хууль, соёл, музей, биеийн тамир, хилийн тухай хуулиуддаа нарийвчлан оруулаад явбал зүгээр байх гэж бодож байна.

Бусдаар бол манай нийгэмд дутагдаж байгаа хүмүүжлийн асуудал бол нэлээн тулгамдаж байгаа асуудал. Тийм учраас би энэ хуулийг дэмжиж байна. 

Түүний асуултанд  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ