http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

Ц.Даваасүрэн: Хуулийг сайжруулах шаардлагатай тул хэлэлцэхийг дэмжихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Хуульд ХЭҮК-ийн үйл ажиллагаатай давхцаж байгаа зүйлс харагдаж байна. Үүнийг тэр хүрээндээ зохицуулж болох байсан.

Хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх юм бэ? гэдэг асуудал энэ хуульд дэндүү өргөн хүрээтэй болсон байна. Яг хэн хүний эрхийг хамгаалагч мөн гэдэг нь хуульд байхгүй. Их өргөн хүрээнд оруулсан байна. Жагсаал цуглаанд оролцож байгаа хүн бүр хүний эрхийн хамгаалагч болох юм уу гэх мэт асуудал үүсэхээр байна. Хороо нь тэднийг тодорхойлж өгөх юм уу? Хуулийг боловсруулалтын хувьд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэрвээ хуулийг хэлэлцээд явбал эрх зүйн олон зөрчил үүсэхээр харагдаж байна. 

ХЭҮК-той холилдсон зүйл ч харагдаж байна. Хууль батлагдаад гарлаа гэхэд хүний эрхийг хамгаалж байгаа нэрээр замбараагүй жагсаал цуглаан зохион байгуулах мөнгөтэй хүний халаасны хамгаалагч болох вий дээ гэж болгоомжилж байна." 

ШИНЭ МЭДЭЭ