МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглоно
2020.12.17
Улстөр

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

2015 оны 12 дугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар, Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулах болсон. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцох тогтоолыг баталсан юм. Ингэснээр, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тус хуулийн дагуу зохион байгуулсан. Энэ үед хэд хэдэн хүндрэл гарсан тул сонгууль бүрийг тус тусдаа хуулиар зохицуулах үаардлагатай хэмээн үзэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд боловсруулсан юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганаар хэлэлцэж, эцэслэсэн юм. Тухайлбал, 26.5 хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндэслэл болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмэхийг дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан түр завсарлав. Чуулган 14.00 цагаас үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ