http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Т.Энхтүвшин: Тусгай зөвшөөрөл олголт авлига үүсэх том шалтгаан болдогийг анхаараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

"Хуулийн төслийг дэмжиж байна. Өмнө нь УИХ-аас АТГ-ын дарга болон дэд даргыг томилдог байсан. Харин энэ хуулийн төслөөр дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхаар орж ирж байна. Цаашид бид анхаарах санал хэлмээр байна.

Тусгай зөвшөөрөл, журмуудад анхаармаар байна. Яам, албан газруудаас гаргадаг тусгай зөвшөөрөл, журам энэ тэр маш их хүндрэл үүсгэдэг. Энэ нь эргээд авлигын нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс АТГ цаашид төрийн байгууллагуудаас гаргасан журмуудад тусгай зөвшөөрөл олгож байгаа тал дээр анхаарч шаардлагагүйг нь болих хэрэгтэй байна. Дүн шинжилгээ хийх ёстой гэж бодож байна.

Маш олон байгууллагаас бүрдсэн комисс байгуулагддаг. Тэр нь бүр ханштай болчихсон. Үүнийг л анхаарч ажиллаарай."

ШИНЭ МЭДЭЭ