http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ц.Даваасүрэн: Ард түмний амьдралд чирэгдэл учруулахгүй хуулийг батлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Бид орж ирж байгаа хүн дээр алдаа дутагдал, зөрчил байвал заавал түүнийг хэлдэг байх ёстой. Тэрнээс пялдагнаад байж болохгүй. Яагаад гэвэл улс эх орныхоо хувь заяаг шийдэж байгаа хуулийн тухай бид нар ярьж байгаа.

Нэг хуулинд нь харахаар УИХ гишүүн хууль санаачлах боломжтой ч юм шиг, нөгөө хуулиараа хязгаарлачихсан юм шиг харагдаад байгаа юм. Хэрвээ ийм тогтоолыг гаргах гэж байгаа бол хоёр, гуравдугаар заалтаа авч хаясан нь дээр байх.

Гуравдугаар заалтаар Хэрэв үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг санаачилъя гэвэл Засгийн газар л санаачилж болно гэжээ. Энэ санаачилсан эрх нь хоёрдугаар заалтаараа УИХ гишүүн, Ерөнхийлөгчид хамаарахгүй гэсэн байна. Үүнийгээ анхаарах хэрэгтэй байна. Жишээлбэл дөрөвдүгээр заалт тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих нь ЗГ юм шиг оруулчихсан байна. Болохгүй юм. Энэ тогтоолыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг ЗГ-т үүрэг болгох ёстой. Хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Их хуралд үүрэг болгох ёстой. Ингэж ярьвал наана чинь юм байна.

Өнөөдөр хоорондоо маргаад байх энэ асуудлаа ойлголцох л шаардлагатай. Ер нь үнэн зөвийг цаг хугацаа шүүнэ. Хэзээ нэг цагт би иргэн, тэр иргэн болох үед энэ хууль чинь зөв үйлчилж байх хандлага гаргаж байх ёстой. Тэрнээс биш дөрвөн жил байх явцуу эрх ашгаар хандаж болохгүй.

Хэрвээ Оюу-Толгойн талаар ороогүй юм байвал энд оруулаад санаачлаад явах хэрэгтэй. Би гишүүдтэй санал нэг байна. Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлээд байгаа үнэн. Энэ бол Монгол Улсын хамгийн том эрх ашиг. Би гурав, дөрвөн жил Оюу-Толгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүй санал хураалтын баримтыг авъя гэхээр байхгүй гээд байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал юм. Сүүлийн үед Оюу-Толгойгоор болж байгаа, шүүх дээр болж байгаа юмнуудыг шүүх нь шууд хөнгөлөөд хаячихаж байна. Ийм шүүхтэй байна. Тэгэхээр хаана тэр шударга ёс байгаад байна.

Ер нь Их хурал эрүүл саруул байх ёстой шүү. Тэрнээс ЗГ орж ирээд ёсчилоод байж огт болохгүй. Энд олон түмний дуу хоолой байх ёстой. Тэгж байж таны алдаа залрагдана. Алдаатай юм оруулж ирээд уурлаад сууж байж бүр болохгүй. Тийм учраас харилцан ойлголцол хамгийн чухал. Тэгж байж төрийн үйл ажиллагаа тогтвортой явна. Янз бүрийн зөрчил болоод эхлэвэл 2017 оныг санаж л байгаа байх. Дахиад шударга ёс яриад талбайд гарч болно. Тийм учраас тийм байдалд хүргэхгүйн тулд л өнөөдөр бид харилцан, ойлголцож энэ гарч байгаа хуулиа алдаа мадаггүй, ард түмний амьдралд чирэгдэл авчирдаггүй хууль гаргах ёстой.

Улс орныхоо эрх ашгийн төлөө л хууль гаргах ёстой гэж дуугарч байгаа болохоос энд ямар нэг хувь хүний хоорондын харьцаа, зөрчлийн асуудал байхгүй юм. Хуулийн асуудлаас болж бие биедээ янз бүрийн зүйл ярих нь зохисгүй. 

ШИНЭ МЭДЭЭ