http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Хайртай бүхнээ халдвараас хамгаалах нь хүн бүхний үүрэг
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Д.Өнөрболор: Хайртай бүхнээ халдвараас хамгаалах нь хүн бүхний үүрэг

Коронавирусний халдвар дотооддоо алдагдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Бүх нийтийн хатуу хөл хорио тэр дундаа Сэлэнгэ аймагт тархалт хамгийн их байгаа учраас иргэдийн амьдрал, хүнс, түлшний хэрэгцээ их байна. Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй Д.Өнөрболор гишүүн энэ хүнд цаг үед тойргийн иргэддээ хүрч ажиллах, түлш, хүнсний тусламж хэрэгтэй байгаа айл өрхүүдэд шаардлагатай тусламжийг үзүүлж байна. 

Тэрээр Алтанбулаг суманд 24.4 тн нүүрс хандивлалаа. Уг нүүрсийг засаг даргын тамгын газрын албан хаагчид шуудайлж багийн засаг дарга нар болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн  дарга, тэргүүлэгчидтэй хамтран 550 шуудай нүүрсийг 3 багийн  260  өрхөд тараах ажлыг зохион байгуулж байна.

Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 коронавирусний цар тахал дэгдсэн энэ хүнд үед хэрэгцээтэй тусламжийг үзүүлж байгаа гишүүндээ нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлсээр байна.  

ШИНЭ МЭДЭЭ