2020.12.09
Орон нутгийн хөгжил
П.Анужин гишүүн тойргийнхоо иргэдэд хүнсний тусламж хүргүүллээ
УИХ-ын гишүүн П.Анужин Боловсрол, шинжлэх ухааны яам, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, Онцгой комисстой хамтран сонгогдсон тойргийнхоо нэн яаралтай тусламж хэрэгтэй 1320 өрхөд хоол хүнсний багцыг хүргэлээ.
П.Анужин гишүүний зүгээс хатуу хөл хорионы үед, тойргийнхоо иргэдэд хандсан тусламжыг тасралтгүй зохион байгуулсаар байна. Мөн утсаар болон бие төлөөлөгчөөр дамжуулан хүсэлтээ илгээсэн иргэдтэй холбогдон ажиллаж байна.
Өнгөрсөн 5 хоногийн хугацаанд, иргэдээс 500 орчим дуудлага ирсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт идэх хоолгүйн улмаас нохой идсэн гэх мэдээлэл түгж, уг мэдээллийн мөрөөр нягтлан тодруулахад уг айлд тийм зүйл болоогүй нь тогтоогдсон бөгөөд дүүргийн засаг даргын тамгын газар болон холбогдох байгууллагууд тухайн өрхийг шаардлагатай хүнсээр хангажээ.
Дэлхий нийтэд нүүрлэн тархсан энэ өвчин улс орны чадал чансаа, эмх замбараа, эв эеэс гадна хувь хүний ёс мөсийг ч зэрэг сорьж байна. Амаргүй үед, хүнээ өлсгөлөн хийгээд өвчнөөр алдахгүйн төлөө хаа хаанаа хичээж байна гэдгийг П.Анужин гишүүн онцоллоо.