http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баттөмөр: Эрдэнэсийн сангийн зарцуулалтын зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох вэ?

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  С.Бямбацогт,  Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ хууль батлагдснаас хойш 25-26 жил болсон байна. Гэхдээ үүнд дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Миний хувьд Х.Болорчулуун гишүүнтэй санал нэг байна. Энэ хуулийг 2020 оныг хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэлд Эрдэнэсийн сангийн тухай эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлийг заасан юм. Тийм учраас үүнийг хэлэлцээд явах саналыг дэмжиж байна. Хэд хэдэн асуултууд байна. 

Эрдэнэсийн сангийн тодорхойлолтыг Монгол Улсын онцлог, дэлхийн жишигт нийцүүлж шинэчилж оруулж ирж байна уу? 

Эрдэнэсийн сангийн шилжилт хөдөлгөөний зарцуулалтыг боловсронгуй болгоно гэж дурьдсан байна. Яаж боловсронгуй болгох вэ?

  1. Энэ хуульд байгалийн төрц гэж нэг зүйл байдаг. 400 граммаас дээш жинтэй, онцгой хэлбэр дүрстэй бол ашигт малтмалын хуулийн дагуу Монголбанканд худалдаалах үүрэгтэй.
  2. Эрдэнэсийн зүйл эзэмшигч иргэд одоогийн хуулиар өөрсдийн эрдэнэсийн зүйлийг Монголбанканд заавал  хадгалуулах үүрэг хүлээсэн. Тэгэхээр энэ хоёр заалт хэр зэрэг хэрэгжиж явдаг вэ? Иргэд өөрсдийн Эрдэнэсийн зүйлээ Монголбанканд хадгалуулж байна уу? Байгалийн төрцийн худалдаж авах асуудал ямар хэмжээнд явж байна вэ? 

Эрдэнэсийн санд авах зүйлийн шалгуур гэж байдаг байх ёстой. Үүнийг хэн шалган тогтоож, хяналт тавьдаг вэ? Эрдэнэсийн санд нийцсэн мэргэшсэн ажилтнууд хэр зэрэг байдаг вэ? 

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. 

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт дээр маш тодорхой оруулж ирж байгаа. Эрдэнэс гэж түүхий эд хайлш, химийн нэгдэл бүтээгдэхүүн түүх соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ гэсэн тодорхойлолттой байсан. Одоо үүн дээр нэмэгдээд соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл гэж нэмж өгч байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ