МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Та бүхний бодлого төсвийн мөнгө нь дотооддоо шингэдэггүй импортоос хараат эдийн засагт тохирохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Бодит эдийн засаг 7.4 хувиар уначихаад байхад сэргэлт ажиглагдаж эхэлж байна. Оны эцэст Монголын GDP нэмэх хувьтай гэдэг суурь дээр тооцоо хийгээд хөрөнгө оруулалтын тооцоо хийж байсан. Тэгэхээр ийм учраас энэ удаагийн төсөв сууриасаа буруу болчихоод байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн төсөвт тавьж байгаа хоригийг боломж гэж үзэж хүлээж авах ёстой. 

Төсвийн хоригийг хүлээж авах өөр нэг үндэслэл нь энэ төсөвт шинээр хийх 457 ажил байгаа. Үүний 800 тэрбум төгрөгийн санхүүжилттай үүний зөвхөн 384 тэрбум төгрөг нь 2021 онд гарахаар байгаа. Хэрвээ одоо энэ хоригийг хүлээж авахгүй бол он гараад 3-р сард ч юм уу тодотгол хийхэд тэр үед энэ ажлууд аль хэдийн хөдөлчихсөн шал өөр ангилал руу орчихсон байх болно. Шинээр эхэлж байгаа ажлуудыг яг одоо шинэ байдалд нь зогсоох боломжууд байна. 

ШИНЭ МЭДЭЭ