МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завхан аймгийн иргэдийн санал хүсэлтийг УОК-т хүргүүллээ
2020.11.20
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завхан аймгийн иргэдийн санал хүсэлтийг УОК-т хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг онцгой нөхцөл байдлын үед Завхан аймгийн иргэдийн өмнө тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн дараах байдлаар 2020 оны 11-р сарын 18-нд УОК-т хүргүүллээ.

Завхан аймгийн иргэдээс ирсэн санал, хүсэлтүүд. Үүнд:
  1. Улиастай сумыг зориулалтын иж бүрэн тоноглол бүхий эмнэлгийн хоёр авто машинаар хангах.
  2. Аймгийн нэгдсэн эмнэлгийг Био аюулгүйн кабинеттай болгох бусад эмнэлгийн аюулгүйн хэрэгслүүдийг нэмэгдүүлэх
  3. Нэг удаагийн хамгаалах хэрэгслийн тоог яаралтай нэмэгдүүлэх
  4. Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
  5. Аймгийн хэмжээнд хяналтын 12 постод ажиллаж байгаа албан хаагчдын хүрэлцээ муу байгаа учир ажиллах хүчийг нэмэгдүүлэх.
  6. Өвөлжилт хүндэрсэн 12 сумын 26 багийг өвс тэжээлийн нөөцөөр цаг алдалгүй хангах
  7. Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас эрүүл мэндийн яаманд явуулсан багц асуудлуудыг яаралтай шийдвэрлүүлэх
  8. Бүх төрлийн зээлийн төлөлтийг хойшлуулах, түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, зохицуулалтыг тодорхой болгох
  9. Амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн өрх мөн өрх толгойлсон ганц бие эцэг (эх), 16-с доош насны 4-өөс дээш хүүхэдтэй өрх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, харж хамгаалах хүнгүй өндөр настай ганц бие хүнд хүнс хангамж, түлш түлээ, халдвараас хамгаалах бараа бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах
  10. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Бид хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж даван гарч чадна.

ШИНЭ МЭДЭЭ