“Парламент-30” шатрын тэмцээн зохион байгууллаа
2020.11.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Парламент-30” шатрын тэмцээн зохион байгууллаа

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ.

Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр  онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав  нар хийж, тэмцээнийг эхлүүллээ. 

Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа зохиогдож байв.  “Парламент-2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн асан, спортын мастер Д.Ламжав түрүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 

“Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Тэдний дунд шатрын олон улсын мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтад албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Сонирхуулахад 2017, 2018 онуудад долоо дахь удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ.

“Парламент-30” шатрын тэмцээн  /2020.11.07/ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.

УИХ-ын эрэгтэй гишүүд:

  1. Ё.Баярсайхан
  2. Д.Ламжав
  3. Г.Занданшатар
  4. Б.Ганболд 
  5. Д.Лүндээжанцан

УИХ-ын эмэгтэй гишүүд:

  1. Д.Мөнхөө

  2. Б.Саранчимэг
  3. Н.Гэрэлсүрэн нар тодорлоо.

Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний  “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.3098
Total Execution Time  0.3180
  GET DATA  
$_GET['id']   134
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,709,792 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/71652
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 134 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '134'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '134' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  134
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 134 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '71652' 
0.2912   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 134 OR `map`.`user_id` = 134) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)