МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Цэрэнпунцаг: Ашигт малтмалаас олж буй орлогыг нэмэгдүүлэхэд хариуцсан яамд ямар арга хэмжээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа:

Төсөвт уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлнэ, ашигт малтмалаас татварыг бүрэн хураана гэжээ. Ямар хэмжээний татвар хурааж чадалгүй алдагддаг вэ? Тооцоо судалгаа бий юу?

Баруун бүст Завханд отор нүүдэл очиж байна. Тав, зургаан аймагт ган болж, өвөлжилт хүндэрч байна. Өвс тэжээл импортоор оруулж ирэх, гаалийн татвараас чөлөөлөх ийм хууль санаачилж оруулж ирэх, ийм боломж байна уу?

2021 онд багтааж зураг төсөлтэй холбоотой асуудлыг шийднэ гэж ярьсан. Үүнд Завханы Улиастай, Алтай гэсэн хоёр зам энэ зураг төсөлд багтсан уу? Арван аймгийн дулааны станцын тендер дахин зарлагдсан уу? Тендер хэзээ эцэслэгдэх вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ