МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

Н.Учрал: Хятад ажилчид 90 хоногийн визатай орж ирээд барилгын компанид ажиллаад мөнгө аваад гарч байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа:
    • Тухайн иргэний мэдээллийг хүлээж авснаараа түүхэн дээр нь ажиллах шаардлага үүсч байгаа учраас Е-визаг олгоход дэлхийн ихэнх улс орнууд Влогчейн гээд байгаа технологи дээр Е-визаг бүртгэлжүүлж байгаа юм. Энэ нь зөвхөн давтагдашгүй өгөгдөл хурууны хээ, QR кодоор таниулахдаа биш Влогчейн юм. Тийм учраас улсын бүртгэлийн хуулийг хэлэлцэж байхад өнгөрсөн парламентын үед би хараат бус кодлогдсон технологид суурилж бүртгэнэ гэж зарчмын зөрүүтэй санал оруулаад батлагдсан. Дараа нь Баасандорж дарга бид хоёр тэр үгийг олж хараагүй. Түүнийг тамгын газар хаячихсан уу эсвэл хэн нэг нь зураад хаячихсан уу? "Хараат бус кодлогдсон технологид суурилж бүртгэнэ" гэж оруулахгүй бол дараа нь гадаадын иргэдийн мэдээлэл алдсан гэж том асуудалд орно шүү. Хууль зүйн яам энэ дээр анхаараарай.

    • Жуулчдын тоо өсч байна гэх авч жуулчид нь орж ирээд мөнгө оруулахгүй мөнгө аваад гараад байна. Хятад ажилчид 90 хоногийн визтэй орж ирээд барилгын компанид ажиллаад мөнгө аваад гарч байна. Санд мөнгө төлж, үрэх байтугай аваад гараад байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? 

    • 500 мянган жуулчин жилд орж ирж байна гэж бодоход 100 доллар хүрэхгүй байна. Жуулчдын тоо өсөөд байгаагаа ялгаж чадахгүй байна. Жуулчин нэртэй ажилчдыг яах ёстой вэ? Энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлтүүдийг хийх бодол санаа байна уу?

    • Монгол улсын иргэн гэхдээ гадаадын иргэн болчихсон байна. Давхар иргэншлийг Монгол Улс зөвшөөрөөгүй атал Америкийн паспорттай Монгол Улсын иргэн байна.  Давхар иргэншлийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ