http 128
2020.10.23
Гадаад харилцаа

Г.Амартүвшин: Гадаадын иргэд жил жилээр виза сунгахад их хүндрэлтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:
  1. Манай улсад аялал жуулчлалын визаар орж ирээд зөрчил гаргасан жуулчдадын статистик тоо ямар байдаг вэ?

  2. Өндөр боловсролтой нарийн мэргэжлийн гадны иргэд ажлын визаар орж ирээд ажилладаг. Бусад орнууд ийм виза мэдүүлж байгаа иргэдийг дуртай хүлээн авдаг. Харин манай улсад гадны хөрөнгө оруулалттай компаниудтай уулзаж байхад ажлын визний зохицуулалт хүнд сурталтай хэцүү байдаг. Жил жилээр сунгахад их хүндрэлтэй байдаг гэж ярьсан. Энэ тал дээр өөрчлөлт шинэчлэлт гархаар байна уу? 

  3. Манай гадаадад суугаа консул нь гадаад яамны хүмүүс ажилладаг уу? Хэнд харъяалагдаж ажилладаг хүмүүс байдаг вэ?

ШИНЭ МЭДЭЭ