МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлд анхаараарай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тогтоолын төслийг Дэд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“ОУВС-ийн тооцооллоор 2021 онд ДНБ-ийн өсөлт 6% байна гэсэн. Монголбанк 8,7% байна. Засгийн газар 6,2% гэж тооцоолсон байна. Төсвийн тухай хуульд энэ санал орсон байсан.

  1. Урсгал дансны алдагдпал эхний хагас жилд 890 сая доллар хүрсэн. 9-10 сарын байдлаар хүлээж байгаа гүйцэтгэл нь хэд болохоор байна вэ? Оны төгсгөлд ямар байх бол?
  2. Урсгал дансны алдагдлыг багасгах чиглэлд юу хийж байна вэ? Үлдсэн саруудад ямар арга хэмжээ авах вэ?
  3. Монгол төгрөгийн ханш өнөөдөр 2853 байна. Монголчууд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд байнга төгрөгийн үнэгүйдэл, гадаад валютын өсөлт, баялгийн үнэгүйдэл байсаар ирлээ. Ханш тогтворжуулах чиглэлд юу хийх вэ?”

Түүний асуултад Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ