http 128
2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Хэрэглээний зээлийн хүртээмжийн асуудлыг анхаарах нь зүйтэй

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Тогтоолын төслийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэд хэдэн асуултаар асуулт асуулаа

"Гадуур мөнгөний нийлүүлэлт буурсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж байхад мөнгөний нийлүүлтээ илүү дэмжмээр байна. Энэ нь энгийн амьдралд шууд нөлөөлж байна. Ялангуяа ААН-үүдэд. Бид зээлийн хүүг бууруулна гэж байгаа. Гэтэл Мөнгө нь хомс болчхоор эсрэгээрээ болохгүй юу? 

Зээлийн 15.8 хувь хүртэл буурлаа гэж байгаа ч энэ Банкны зээлийн мэдээлэл. Харин үүнээс гадуурх зээл ямар байна вэ? мэдээллээ нэгтгэж мэдээллэх хэрэгтэй. Мөнгө хомс болчихлоор Банкууд зээлийн шалгуураа нарийсгасан, үүнээс үүдээд ААН-үүд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч байна шүү дээ. 

Монголбанк бодлогоор 2 жилийн өмнөөс хэрэглээний зээлийн шалгуурыг чангатгасан. Хэрэглээний зээлийнхээ хүүг эргэн харах цаг болсон байна. 

ААН-үүд, иргэдийн зээлийн хүртээмж дээр ямар бодлого явуулах вэ? 

Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ