МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтанбулаг чиглэлийн 13.7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээлээ
2020.09.29
Орон нутгийн хөгжил

Алтанбулаг чиглэлийн 13.7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээлээ

Төв аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зам дагасан хөгжлийг цогцлоон, автозамын салбарт бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөсөн бөгөөд үүний нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны автозамаас Алтанбулаг сумын төв хүртэлх хатуу хучилттай 13.7 км автозамын ажил дуусч зорчих хөдөлгөөнийг нээлээ. 

Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Ялгуусан” ХХК-ийн удирдлага, хамт олон, Алтанбулаг сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Алтанбулаг чиглэлийн автозамыг хөдөлгөөний хоёр зурвастай, 13 метрийн өргөн далан, долоон метрийн өргөн зорчих хэсэгтэй ба сумын төвдөө явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглолтой барьжээ. 

Мөн тус сумын хаалганы хажууд автомашины хоёр зогсоол болон сумын төвийн 950 метр сайжруулсан шороон замыг хатуу хучилттай автозам болгожээ.  Уг замын ажил нь 2019 оны улсын төсөвт хөрөнгө суулгаж, барилгын ажлыг гүйцэтгэхээр “Ялгуусан” ХХК тендерт шалгарч замын ажил эхэлсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ