МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Цахим Системд шилжүүлэх эхлэл тавигдлаа
2020.09.10
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

СХД-ийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Цахим Системд шилжүүлэх эхлэл тавигдлаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээг Цахим Системд шилжүүлэх эхлэл тавигдлаа.

"Дижитал Сонгинохайрхан" санаачлагын хүрээнд "Ай Си Ти Групп" ХХК-тай хамтран Ирээдүй цогцолбор сургуульд "SOLS" систем, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт "ECLINIC" системүүдийг ямар ч үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэхээр боллоо.

Төрийн үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээ яагаад иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг вэ? Төрийн албан хаагчдын хүнд суртал гэхээсээ илүүтэй бидний ажиллаж буй ажлын гүйцэтгэлийн механизм, бичиг цаасны дүрэм журам, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц нь өөрөө хоцрогдсон, хэтэрхий гар ажиллагаатай байгаад бүх учир байгаа гэж би боддог. Тиймээс иргэдэд учирдаг тэрхүү төрийн хүнд суртлыг шийдвэрлэх цор ганц арга зам нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх явдал юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэд дэлхийн жишигт нийцсэн хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүртэж, тус дүүрэгт ажиллаж буй эмч нар, багш нар маань үндсэн ажлаа хийж чадахгүй болтлоо дарагддаг олон бичиг цаасны ажлаасаа хөндийрч эрүүл энхийн манаандаа, сургалт хүмүүжлийн ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллах боломжийг олгохын төлөө энэхүү санаачлагыг гаргаад байна. Цаашдаа нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутгуудад бидний өнөөдөр эхлүүлж буй энэхүү санаачлага, манлайллыг өртөөлөн үргэлжлүүлж 21 дүгээр зууны Цахим Монгол орныг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ