http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын явцтай танилцлаа
2020.08.31
Гадаад харилцаа

Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын явцтай танилцлаа

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Чөлөөт бүсийн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Чөлөөт бүсүүд нь хэлбэрийн хувьд хязгаарлалтгүй. Эх газрын чөлөөт бүсийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах боломжтой төдийгүй нэг хуультай болсон байна.

Мөн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх энэхүү төсөлд төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах, тодорхой ажлуудыг эрчимжүүлэн ажиллах шийдвэр гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ