МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулна
2020.08.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулна

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл хэлэлцэх үеэр нийгэмд "Кембриджийн хөтөлбөр"-ийн талаар өрөөсгөл олон ойлголтууд гарч байна. УИХ-ын гишүүн Н.Учрал уг асуудалд өмнөх парламентын үеэс анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.

Тэрээр Их Британид боловсрол эзэмшиж, өрнөдийн боловсролын давуу талыг мэдэрсэн хүний хувьд дэлхийн жишигт нийцсэн их, дээд сургуулиудад тэтгэлэг авч сурах боломжийг хүүхэд бүрт бий болгох зорилгоор өнөөдрийг хүртэл бодож төлөвлөж хичээж ажиллаж ирсэн.

Тиймээс ч Кембриджийн хөтөлбөрийг 2 улсын засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж эхэлсэний алдаа оноо, цаашдын арга замын талаар нэлээд дэлгэрэнгүй судалж Английн Засгийн Газраас зохион байгуулдаг "Олон улсын манлайлагчдын хөтөлбөр"-т хамрагдах үеэрээ хүсэлт гаргаж Лондонд "Кембриджийн боловсролын төв"-ийн удирдлагуудтай уулзан, эргэж ирээд Боловсролын сайдад уламжилж байсан. Үүний дараа нь Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Филип Малонд хүсэлт гаргасан билээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байгуулсан Рояал Академид СХД-ийн багш нарыг Кембриджийн хөтөлбөрт бэлтгэсэн бөгөөд одоо тус багш нар 153-р сургуульд багшилж байна.

Тус хөтөлбөрийн онцлог бол үндэсний цөм хөтөлбөрт суурилан тодорхой тооны хичээлийг кембриджийн хөтөлбөрийн дагуу орсноор олон улсын сургуулиудад зөвшөөрөгддөг IGCSE, A level - ийн сертификат хүртэх юм. Тиймээс Н.Учрал гишүүн УИХ дахь Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулахаар болжээ.

ШИНЭ МЭДЭЭ