http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.24
Улстөр

Т.Энхтүвшин: Мөрийн хөтөлбөрт Дорноговь аймгийн томоохон бүтээн байгуулалтууд ороогүй байна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Сайншанд сумын аж үйлдвэрийн парк гэгдэх тогтоол хэвээрээ байна уу? Хүчингүй болчихсон юм уу? гэдгийг асууя.Хоёрдугаарт Дорноговь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт ороогүй байна. Үүнийг оруулах юм бол дөрвөн жилийн дараа биелэлтийг нь гаргахад их амархан. Тухайлбал ширэмний үйлдвэр баригдаад дараа жил дуусна. Монгол Улс дотооддоо ширэм үйлдвэрлэж эхэлнэ. Кокосын үйлдвэр газраа аваад зураг төсөл хийгдэж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Я.Содбаатар сайд  хувийн хэвшлийг тэр бүр  тусгаагүй гэсэн. Яг үнэндээ энд ихэнхи нь хувийн хэвшил байна. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цахиурын ордыг ашиглалтанд оруулна гэсэн байна. Энэ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. 

Мөн цагаан суваргыг ашиглалтанд оруулна гэсэн байна. Энэ мөн л адил хувийн хэвшилийн хөрөнгө оруулалт. Ингэж байгаа бол бүх хувийн хэвшлийн хийгдэж байгаа ажлуудыш оруулах нь зөв. 

Дараагийн асуудал бол Дорноговь аймагт хүн ам нилээд төвлөрч байгаа. Дөрвөн жилийн өмнө 58 мянган хүн амтай байсан бол одоо 94 мянган хүн амтай болсон. Цаашдаа тоиоохон хэмжээний бүтээн байгуулалт, боловсруулаах болон баяжуулах үйлдвэрүүдээ дагаад хүн ам олширно. Тийм учраас дулааны станцыг яаралтай тавьж өгөөчээ. Боломж нь байна уу? Дорноговь аймаг хагас жилийнхээ орлогоор барих боломж бий. 

ШИНЭ МЭДЭЭ