МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.24
Эрчим хүч

Н.Энхболд: Сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах боломжтой юу?

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

“Анх сэргээгдэх эрчим хүчний үнийг тогтоохдоо ирээдүйд бодлогоор нүүрсний цахилгаан станцуудаас өндөр үнээр тогтоосон. Хулгайлах гэж тогтоосон уу эсвэл технологи өртөг нь тийм үнэтэй, ирээдүйгээ харж тогтоосон уу гэдэгт асуудал нь байгаа байх. Сүүлийн үед технологий их нарийссан. Хямдарсан. Одоо СЭХ-ний үнийг өндөр тогтоож, дэмжих шаардлагагүй гэдэг үнэн үү? Манайд орж ирэх технологи өртөг нь хэд байх вэ? Нүүрсний цахилгаан станцаас гаргаж байгаа үнээс өндөр байгаад оронд нь төсвөөс мөнгө төлөөд цахилгаан станцуудаа хойш нь татаад байгаа зүйл бий. Үүнийг өөрчлөх ямар боломж байга вэ? Технологийн ямар шаардлага тавьж байгаа вэ? Цаашид төрөөс дэмжээд өөрсдөө болон хөрөнгө оруулах гадаадынхан орчин үеийн технологи хэрэглээд үнийг нүүрсээр ЭХ гаргаж байгаа станцуудын эрчим хүчний үнээс илүүгүй байхаар тогтоож болох уу?”

Түүний асуултад ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ