МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.17
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: Хүүхэд харах үйлчилгээний 2,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

“2013 онд эхлүүлсэн гэр хорооллын дэд бүтцийн асуудал өнөөдөр хүртэл санхүүжилт нь шийдэггүй л байна. Жилээс жилд зардал нь өссөөр байна. Баригдаагүй байгаа Ахмадын төв, Соёлын ордны техник хэрэгсэл, хөгжим зэргийг авахаар одоо төсөвт тусгах ямар шаардлагатай юм бэ? Барьсныхаа дараа шийдэж болдоггүй юм уу? Автозамын ажилд дээр ч эхний засвар хийгдээд үлдсэн төсөв нь шийдэгдээгүйгээс болж хийсэн ажил нь нураад эхэлдэг.

Ковид-19 бол дэлхийн хэмжээний цар тахал, энэ бол улс төржилт биш. Бид өвөл болохоор томуу төст өвчин нэмэгдэнэ. Бид ачааллаа дийлэх үү? Эмнэлэг, ороо нэмэгдүүлээч ээ.

С.Одонтуяа гишүүн хэлж байна. Хүүхэд харах үйлчилгээг дэмжих шаардлагатай байна. Өнөөдөр 2 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүд ажил хийх боломжгүй байна. Цалинтай ээж хөтөлбөр хүртээмжтэй байна уу? Хүүхэд харах үйлчилгээнд шаардлагатай байгаа 2,5 тэрбум төгрөгийг нь шийдээд өгнө үү? Ээж нар ажилгүй, орлогогүй гэртээ сууж байна. Тэд хүүхдийн 100,000 төгрөг нэхэ нь зөв шүү дээ. Энэ улс төржих сэдэв биш. Эрүүл хүүхэд  хөтөлбөр гэж ярьдаг. Тэгвэл хоол хүнс, хэрэгтэй зүйлийг нь авдаг мөнгийг нь олгох ёстой. Ажилтай байлгах хэрэгтэй. Төсвийг он дамнан хуваадаг, хугацаа алддаг. Эргээд хугацаа алдаж, өртөг нь өсдөг ийм байдлаа хэзээ засах вэ?”

ШИНЭ МЭДЭЭ