МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш нарыг хүлээн авч уулзлаа
2020.08.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш нарыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 143, 153, 12, 62, 67, 74, 76, 105, 121, 129, Ирээдүй, Өнөр, Хөгжил цогцолбор сургуулиудын багш нар болон удирдлагуутай уулзаж  санал солилцлоо.

2020-21 оны хичээлийн жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Өнгөрсөн 1-р сараас хойш танхимаар сургалтын үйл ажиллагаа явуулалгүй хагас жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ирэх хичээлийн жилээс ч зарим хичээлийг зайнаас буюу теле, цахим хэлбэрийг хослуулан эхлүүлэхээр болоод буйтай холбогдуулан  багш нар болон удирдлагуутай уулзжээ. 

Түүнчлэн сургуулиуд дээр түгээмэл тулгарч буй хүндрэл бэрхшээл болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар болон  Н.Учрал гишүүний санаачилсан  "Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль"-ийн дагуу байгуулагдах ёстой "Багшийн хөгжлийн төв"-үүд байгуулагдаж байгаа эсэх, багш нарт бие даан өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг хэрхэн үр дүнтэй, зөв зохистой бий болгох тал дээр санал солилцсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ