МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүх шатны боловсролын байгууллага болон түүнд ажиллаж буй багш, ажилтан, албан хаагчид бол агуу үйлстнүүд юм
2020.06.15
Улстөр

Бүх шатны боловсролын байгууллага болон түүнд ажиллаж буй багш, ажилтан, албан хаагчид бол агуу үйлстнүүд юм

Бүх шатны боловсролын байгууллага болон түүнд ажиллаж буй багш, ажилтан, албан хаагчид бол Монгол Улсын ирээдүйн төлөө маш том хөрөнгө оруулалт хийж буй агуу үйлстнүүд юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчидтайгаа уулзаж ярилцлаа. Би бол багшийн гэр бүлд төрж, багшийн гэр бүлд өсөн торниж, багшийн гэр бүлд хүмүүжиж төлөвшсөн болохоор боловсролын байгууллагын ажилчид, багш нартаа туйлын хайртай байдаг юм.

УИХ-д сонгогдмогцоо "Багшийн хөгжлийн тухай хууль"-ийг санаачлан батлуулж Монгол улс багшийн хөгжлийг хуулиар хамгаалсан дэлхийн 7 дахь улс болсон байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж цор ганц мэргэжилд зориулсан хууль байсан бол одоо Багш мэргэжил ч мөн өөрийн гэсэн бие даасан хуультай болсноороо туйлын онцлогтой юм.

Багш нарын ажлын үр дүнг бизнесийн байгууллагад ашиглагддаг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний KPI шалгуураар үнэлж зэрэг дэв нэмэх боломжийг хуулиар олголоо. Зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог байсан Удаан жилийн нэмэгдлийг багш нар, эмч нарт тооцуулан олгуулдаг боллоо. Багш нарын хөгжлийг дэмжих төвийг сум, дүүргийн түвшинд байгуулж багш нарын хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны төсвийг тухайн сургууль, цэцэрлэгийн захирал төсөвтөө суулгах эрхтэй боллоо. Энэ бол том дэвшил юм.

Багшийн мэргэжил бол туйлын бахархууштай, туйлын гэгээлэг, мөн туйлын хариуцлагатай ажил. Монгол улсын ирээдүйн боловсон хүчин, нийгмийн элементийг бэлтгэн гаргана гэдэг бол Монгол улсын ирээдүйг тодорхойлж буй хэрэг. Би өнгөрсөн 4 жилд СХД-ийг төлөөлж УИХ-д суухаас гадна нийт багш нарыгаа төлөөлөн ажиллахыг хичээлээ. Нийт багш нартаа БАЯРЛАЛАА!!!

ШИНЭ МЭДЭЭ