МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүрэгт жижиглэн худалдаа эрхлэгч иргэдтэйгээ уулзлаа
2020.06.16
Улстөр

Сонгинохайрхан дүүрэгт жижиглэн худалдаа эрхлэгч иргэдтэйгээ уулзлаа

Жижиглэн худалдааны салбар бол аль ч улс оронд заавал байдаг салбар. Миний хувьд жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоотой ойр дотно ажиллаж тэдний зовлон жаргалыг гадарладгийн хувьд тэдэнд учирдаг хүндрэл бэрхшээлийг ойлгохыг хичээж зохих дүрэм журмын өөрчлөлтийг судлаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар судалгааны ажлаа эхлүүлээд байна.

Одоогийн хуулиар тамхи худалдаалах зөвшөөрлийг сургуулийн ойр орчмын 500м дотор худалдахыг хориглодог. Энэ нь өрөөсгөл зохицуулалт юм. Нягтаршил ихтэй хорооллууд дунд сургуулиуд хоорондын зай нь ойрхон байдаг тул бүтэн 3 хорооны дунд тамхины зөвшөөрөлтэй дэлгүүр байхгүй байх тохиолдол цөөнгүй. Энэ нь нууцаар тамхи худалдаалах, ил далд хэлбэрээр бичил авлига явагдах гээд далд эдийн засгийг хөхүүлэн дэмжсэн нөхцөл бүрдээд байгаа юм.

Иймээс тамхи худалдаалахыг хориглосон хязгаарыг 300м болгон багасгаж зохих зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд тусгай ялгах тэмдэгийг байршуулах ажлуудыг судлаж байна. Энэ нь иргэдэд ч тэр, жижиглэн худалдаа эрхлэгчидэд ч тэр туйлын чухал ажил болох талаар тэд хэлж байна.

Дан ганц энэ ажил бус тэдэнд учирдаг төрөл бүрийн хууль журмын бус дарамт шахалт, хүндрэлүүдийг судлан үзэж ажил хэрэг болгох болно. Тэд ч бидэнд санал бодлоо хэлж, олон ажлыг хийж гүйцэтгэхийг захилаа. Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүгддээ БАЯРЛАЛАА

ШИНЭ МЭДЭЭ