МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.06.13
Улстөр

Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд 350 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Энэ үзүүлэлтээр нийслэлийн дүүргүүд, зарим нэг аймгуудаас илүү их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ.

Цаашид дундаж давхаргаа бэхжүүлэх, залуу гэр бүлээ дэмжих, залуучуудыгаа тогтмол орлоготой болгох орчин нөхцлийг бий болгох эрхэм зорилгыг Монгол Ардын Нам дэвшүүлээд байна. 2012-2016 оны хооронд СХД-ээс өөр өөр намаас нэр дэвсэн гишүүд УИХ-д төлөөлөн суусан байдаг.

Тэр 4 жилийн хугацаанд дүүргийн хэмжээнд ердөө 4 сургууль байгуулагдсан бол 2016-2020 оны хооронд МАН багаараа сонгогдож ажилласан 4 жилд 10 сургууль, 30 гаруй цэцэрлэг байгуулагджээ. Энэ бол багаар ажилласны үр дүн юм.

Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ