МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
2020.06.12
Улстөр

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзлаа

Өнгөрсөн 4 жил төлөөлөн ажилласан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооныхоо иргэдтэй уулзлаа.

Гэртээ ирж байгаа мэт дулаахан мэдрэмжтэй сайхан уулзалт боллоо.Анх намайг 2016 онд нэр дэвшээд ирэхэд СХД-ийн 23 дугаар хороог дарга нар хүн амьдардаг гэдгийг мартсан, гаргуунд нь хаясан хороо байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Нэг ч сургууль, цэцэрлэггүй, автозамгүй, нэг айл нь плиткаа залгахад нөгөө айл угаалгын машин залгаж болдоггүй цахилгааны хүчдэлийн уналттай, ийм л хороо байсан.

Тэгвэл өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд энэ хороонд анхны сургууль үүд хаалгаа нээж, улаан худагаас овоотын чиглэлд 1.8 км автозам тавигдаж, нийт 3 цахилгааны дэд станц байгуулагдаж хүчдэлийн уналтын асуудалгүй болсон байна. Түүнчлэн тус хорооноос салбарлан гарсан 39 дүгээр хороонд анхны хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орж байна. 23 дугаар хорооны иргэд маань намайг халуун дотно хүлээж авлаа. Миний хувьд өнгөрсөн 4 жилд өөрийн амласан мөрийн хөтөлбөрөө 100%-ийн биелэлттэй хийж гүйцэтгэж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийн төлөө, илүү ихийг хийхийн төлөө нүүр бардам дахин нэр дэвшиж ирлээ.

Ингэснээр бид 3 өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 28 дугаар тойргийн 26 хороогоороо бүгдээр нь уулзалтаа хийж 10000 шахуу иргэдтэйгээ биечлэн уулзлаа. Монгол Ардын Намын энэ удаагийн сонгуулиар дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр ард иргэдийнхээ амьдралд хүрсэн, бодит хөрсөнд буусан, чинхүү хэрэгтэй олон зүйлийг багтааж чадсан гэдгийг эдгээр уулзалтуудаар иргэдтэйгээ уулзах үедээ мэдэрлээ.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!! Сонгинохайрханчуудаа!!!

ШИНЭ МЭДЭЭ