2020.06.12
Орон нутгийн хөгжил
Хэнтийчүүд эвийг эрхэм болгохын ерөөл тавьж нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Баянзүрх, Хэнтий багийн сумын иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр тус сумд хийгдэх бүтээн байгуулалт болоод томоохон хөрөнгө оруулалтуудыг Хан-Хэнтийд чиглүүлэх мэтчилэн "МАН-ын мөрийн хөтөлбөр"-ийг танилцууллаа.
Малчин өрхийн төлөөлөл Шинэчлэл шударга ёсны төлөө эхлүүлсэн тэмцэл, ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа үргэлжлүүлэн эвийг эрхэм болгохын ерөөл тавьж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийг дэмжихээ илэрхийллээ.