МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.06.11
Улстөр

Баянхошуу СХД-ийн 10 дугаар хорооныхоо иргэдтэй уулзлаа

Өнөөдрийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооноос эхлүүллээ. Энэ хороо өмнө нь ганцхан цэцэрлэгтэй байсан бол өнгөрсөн 4 жилд 2 цэцэрлэг нэмж баригдан 3 цэцэрлэгтэй болжээ.

Түүнчлэн энэ хороонд газар чөлөөлөх ажил явагдаж 40 гаруй өрх газраа чөлөөлөн "Буянт Ухаа 2" хороололд орон сууцанд ороод байна. Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэц шийдвэрлэх, агаарын бохирдолгүй эко сууц бий болгох гээд олон шийдвэрлэх асуудал бий. Үүнийг СХД-т нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой. Уулзалтанд оролцсон иргэд маань ч үүнийг хэлж ярьж байна.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ