МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Залуу инженерүүдийнхээ үгийг сонслоо
2020.06.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Залуу инженерүүдийнхээ үгийг сонслоо

Монгол улсын цаашдын чиг хандлага дэлхий нийтээ дагаад шинжлэх ухаан, технологи, инноваци дээр тулгуурлан явна гэдэгт би итгэдэг. Түүний төлөө ч зорьдог.

Монголын залуу инженерүүдийн холбооноос зохион байгуулсан "ҮГЭЭ ДАЙЯ" уулзалтанд оролцож үйлдвэржилт, технологи, инновацийн талаар ярилцлаа. Монгол улсад өөрчлөлтийг болгосон "Таван толгой түлш" ХХК-иас эхлээд ШУТИС, ХААИС, ҮБХИС-ийн инженерийн сургуулиудын багш судлаачид, "ДЦС-4 ТӨХК", "УБЦТС ТӨХК", "Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК"-ний инженерүүд, уул уурхайн олон компаниудын инженерүүд гээд салбар салбарын залуу инженерүүд оролцлоо.

Өнгөрсөн жил Төрийн ордонд эдгээр залуустайгаа хамтран "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байсан билээ. Монгол орны хөгжлийн хөдөлгөгч гол хөдөлгүүр нь инженерүүд, тэдний оюунаас урган гарсан бүтээлүүд байх болно.

Шинжлэх ухаанч Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ